СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-23

ТҮЦ эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлана гэж мэдэгдлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ТҮЦ эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа мэдэгдэв.

ТҮЦ эрхлэгчид: 

-Иргэдийн амьдралын боломжийг хулгайлах гэж оролдож байна. Ногоон автобусыг луйвардсан шигээ бидний асуудлын луйвардахыг эсэргүүцэж өөрсдөө ногоон өнгөөр хувцаслаж, ТҮЦ-ээ ногоон даавуугаар бүрсэн. Бидний ТҮЦ-ийг буулгаад шилэн буудал хийнэ гэдэг мэдээлэл байна. Дулаан зогсоолыг бий болгоно гэж байгаа ч тэнд хэдэн архичид л орогнодог болно. Харин ТҮЦ байгаа тохиолдолд иргэдийг халуун хүйтэн цайгаар үйлчилж байна, бороо уснаас хамгаалж байна. Мөн үүний цаана хэчнээн хүний амьдрал амь амьдрал байгаа билээ. Гэхдээ тэр

-Бид ганц ТҮЦ ярих гээгүй. Хотын дарга Х.Нямбаатар гаргасан шийдвэрээ эргэн харах ёстой. Өнөөдөр зөвхөн ТҮЦ-ийг буулгана гэж байгаа боловч дараа нь зургаан нэрийн дэлгүүр, үсчин, цайны газар, гоо сайхан, авто угаалга, засварын газрууд гээд зам дагуух өргөтгөл хийсэн бүх газруудыг зогсооно гэсэн. Манай улсад үйлдвэр байхгүй, худалдаа наймаа эрхэлье гэхээр газар өгөхгүй, зөвшөөрөл өгөхгүй гэх юм. Бид Монгол Улсдаа эрх чөлөөтэй ажиллаж амьдарч, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлмээр байна.

-Иргэн баян байж улс баян болно. Иргэнээ хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллуулж чадахгүй байж хотын тохижилт яриад байх юм. Биднийг зайлуулчих юм бол улс эх орон сайхан болох гээд байгаа юм уу? Яг ТҮЦ-үүд хэнд ямар гай тарьсан бэ гэдгийг гайхаж байна. Нийтийн эзэмшлийн талбайд хоёр ТҮЦ байхад яг юу нь болохгүй байгааг үнэхээр ойлгохгүй байна.

-Бидний хувьд автобус болгон дээр арван ТҮЦ байлга гээгүй. Хоёр ширхэг ТҮЦ-ийг стандартын дагуу байлгаж өгөөч ээ гэж хүссэн. Монголын иргэн бүр сэтгэл нь тогтворгүй, нийгэм улам стресстэй байна. Эсвэл биднийг эх орноосоо зайл гэж хэл. Энэ асуудлыг шийдгэтэл эцсээ хүртэл тэмцэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
202.21.108.12

Түц цэгцлэх нь зөваа.Түц хэрэггүыээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.133

tutsniihen zailaa. iim bohir zavaan ym hereggui. ed nar dandaa gugamjnii umnuu odoo buur daam gartsan bugdiig ni zailuulah heregtei

Иргэн
1 жилийн өмнө
103.212.116.171

Багшийн дээдийн түцнүүдийг нүүлгээчээ хотыэ төвд явган хүний замыг тэр чигээр нь эзэлсэн лангуу түрээслээд ажиллаачээ эсвэл шинээр захууд нээгдэж байна тэндээ наймаагаа хийгээч худлаа түрээслүүлдэг хэдэн юмнууд ингэж байгаа биз 1990 он биш шүү одоо болиоч дандаа хэл ам хэрүүл хийж байх юм

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.109

1990 он биш. Одоо ТҮЦ нэртэй шөнө нь архи, хүүхэн зардаг, явганы хүний замын бөглөөсийг бүгдийг зайлуулах хэрэгтэй. Энэ тэмцэгч гэгч нар нь ТҮЦүүдийн холбоо нэртэй энд тэнд ТҮЦ тавьж түрээслүүлэгчид л байгаа. Угаасаа БАТ-ҮҮЛ энэ холбоонд ороогзй хүний ТҮЦ-ийг дарамтлаад л байсан ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.