СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-23

Б.Пүрэвдорж: Манай намынхан аймхай хулчгар байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж МАН-ыг өрийн хэмжээг өсгөсөн хэмээсэн бол АН-аа сөрөг хүчний ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжилжээ.  

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-МАН өнгөрсөн долоон жилийн хугацаанд гадаад орнуудаас их хэмжээний зээл авч маш их өртэй болголоо. Өмнө нь хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байсныг 30 гаруй сая төгрөгийн өртэй болгож нэмсэн. АН 2012-2016 онд өр зээл тавьсан ч маш их бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл МАН өнгөрсөн хугацаанд хэд дахин өр тавьчихаад ямар ч бүтээн байгуулалт хийсэнгүй.

Монголыг авлига, хулгай луйвар, болохгүй бүтэхгүй болгосон МАН-тай манай намынхан тэмцэхгүй, нам доторх л хэрүүлээ хийлээ. Ил гараад ногоон автобусны асуудал, нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй байна. Хариуцлага ярих ёстой түмэн асуудал байхад оролцохгүй байна. Ард түмэн МАН-ыг жигшинэ, дараа нь АН ялна гэж бодвол болохгүй. Тиймээс дарга нартай хандаж хэлэхэд, надтай манай дарга нар уулздаггүй. Би бол улс төрийн ажлаа хийгээд явж байгаа. Ард түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн байхад, АН нэгдэж тэмцэх ёстой. Аймхай хулчгар байна. Ийм байхад 2024 онд ард түмнээс итгэл авч чадах уу. Гэхдээ бидэнд боломж байгаа. Ард түмний итгэлийг олох хугацаа бий, ашиглах ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.