СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шашны сургуулийн сурагчид дотуур байрандаа нэгнийхээ биед халджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” шашны сургуулийн дотуур байранд “манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 4 дүгээр ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь үл ялих шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах ангийн нэр бүхий 4 хүүхэд бага ангийн нэр бүхий 8 хүүхдийг зодож эрх чөлөөнд нь халдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/239 дүгээр тушаалаар “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам” болон бусад эрх зүйн актаар тухайн сургуулийн удирдлага, багш, дотуур байрны багш хүүхдийн аюулгүй байдлыг хангах шууд үүрэгтэй байдаг тул энэхүү үүргээ хэрэгжүүлэх, сургуулийн дотуур байрны орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.97

Шунал хурсан газар

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.30

12сая Монголчуудыг 1сая болгож байсан энэ шарын шашныг хорьж тараагаачээ!Амьтны үр хүүхдийн ирээдүйг балалж дууслаа энэ шашин чинь!!!!!!!.......

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.