Сэлэнгэ аймаг, Баянгол сумын “Шарынгол сум руу салдаг уулзвар” гэдэг газар ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины эд, ангид хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 22:50 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:25 цагт очиход, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Истима” загварын суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хонда голд” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Д/22 настай эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат/, зорчигч Л/50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат/ автомашины бүхээг дотороо хавчуулагдан нас барсан байсан тул гурван минут ажиллан цогцсыг гаргаж Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.