СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-23

“Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгийн уулзалт болно

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Өнөөдөр /2023.10.23/ төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдаанаараа төсөв, татвартай холбоотой болон цаг үеийн асуудал хэлэлцэнэ.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төсөл зэрэг анхаарал татсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэх бөгөөд намын бүлгүүд эдгээр хуулийн төсөлд өөрсдийн байр сууриа нэгтгэх юм.

Мөн Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол хийнэ. 

Үдээс хойш Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Монгол Улсын Засгийн газрын “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгийн уулзалтыг хийнэ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.