СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-23

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцад хучилт хийж, нээлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцад хоёрдугаар үеийн асфальтбетон хучилт хийлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийлээ.

Энэ үеэр хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулжээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2023.10.21-ний өдрийн 18:00 цагт нээсэн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.