СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газрын албаныхан “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэв үү?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Манайханд нэг хэцүү араншин бий. Сав л хийвэл, зай л өгвөл “халтуур” хийчих гээд байдаг тал байдаг. Ялангуяа төрийн алба ийм болчихсон. “...Үүдний жижүүр нь хүртэл өөртөө таарсан халтууртай” гэж ярьдаг. Энэ үнэний ортой.

Дээрх яриатай холбогдож болох нэг зүйл анхаарал татаж байна. Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнгөрсөн лхагва гарагт “...Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан тухай танилцуулгыг хийлээ. Анхдагч хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан 27 хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан гэдгийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана” хэмээн мэдэгдэв.

. Хамгийн гол нь Газрын албаныхны энэ үйл ажиллагаанд жирийн иргэдийн зуслангийн газар өртөөд байгаа гэх гомдол мэдээлэл нэлээд байна. . Ер нь ийм явдал нэг биш дүүргийн Газрын албадаас гарч байгаа юм. Яахав, “Авлигал хороолол” шиг улайм цайм усан дотор, эсвэл мод хяргаж байгаад хашаа хайс хатгасан ч юм уу, ер нь бол хууль бусаар эзэмшиж байгаа газар бол энэ арга хэмжээнд өртөх нь зүй ёсны хэрэг биз. Гэхдээ тэр чинь өөрсдийнх нь л олгосон газар шүү дээ.

. Арайхийж газрын гэрчилгээгээ олж авна. Эсвэл цахимаар баталгаажуулна. Газрын албаныхны хүнд сурталтай нь одоо ч хэвээрээ шүү. Тэгж нэг баталгаажуулж аваад хашаа барина. Хашааны доод үнэ 6-8 орчим сая төгрөг, дундаж нь 10 гараад явчихна. Дээрээс нь тог цахилгаан татахад дор хаяж 10 гаруй сая төгрөг, худаг бас тийм үнэ ханштай. Тэгээд байшин барих зардал бол өнөөдөр тэнгэрт хадсан. Талийсан даа.

Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө бол “...Хоёр жилийн хугацаанд ашигла” гэдэг шаардлага яаж ийгээд болж л байсан. Харин өнөөдөр боломжгүй. Гэтэл нэг дор 211-ээрээ ийм мэдэгдэл сонсож байна шүү дээ. . Шантааж гэсний учир нь нэгэнт олгох эрхгүй дүүргийнхэнд цуцлах эрх нь үлдсэн. Сонсгох ажиллагаа гэдэг бол цуцалж болно, үгүй ч байж бас болох юм. “...Ийм хийдэл дээр л шантааж хийгээд унах шиг боллоо” гэж иргэд үзэж байна шүү, Хотын дарга Х.Нямбаатар аа?!

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.7

Газрын албанийхан хахуульд цэг тавих хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
66.181.166.110

Газрын үнэ тэнгэрт хадах байх да

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.66

Хэдэн жилийн өмнө нэг зуслангийн газартай болж эзэмших эрхийн гэрчилгээтэй ч тэр газраа шовгор ч босгож чадалгүй өдийг хүрсэн юмаа. Хань минь бурханд дэвшээд, хүүхдүүд байрны зээлтэй боломж муу учраас тэр. Тэр газрыг өөр хүний нэр дээр шилжүүлж өгөөч гэхээр СБ дүүргийн газрын албаныхан хоосон газрын эрх шижүүлэхгүй гээд бас хэдэн жил болж байна. Гэтэл эргэн тойронд нь айлууд хашаа байшин бариад дунд нь ганцаараа байдаг. Би одоо дал гарсан тэтгэвэрийн эмгэн. юун зуслан барих. Өдөр хоногийнхоо хоол ундыг арай ядан болгож байна. Энэ газрын эрхийг хүүхэд дүү нарын хэн нэгний нэр дээр шилжүүлж өгөхөд туслаач!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.