Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас бууснаасаа хойш зургаахан сарын дараа 2017 оны нэгдүгээр сард АТГ-т дуудагдаж байв. Тэгэхэд анх гэрчийн хувиар мэдүүлэг өгчээ. Дараа нь 2018 оны хавар дөрөвдүгээр сарын эхээр сэжигтнээр татаж, цагдан хорьж байв. Түүнийг “...Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, Дубайн гэрээг байгуулсан. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэх хэрэгт буруутгасан. Ч.Сайханбилэг 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн 2022 оны хавар Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд эх орноосоо яваад ирэхгүй байгаа хүмүүсийн нэгээр Ч.Сайханбилэгийг зарласан. Үүнтэй зэрэгцээд “...АНУ-ын хамгийн үнэтэй мужуудын нэг Колародод түүний эхнэр О.Байгаль компаниа байгуулсан. Ингэхдээ нэг сая ам.долларын өртөгтэй "........., Bridge view Ln, Parker, CO ........." хаягтай орон сууцанд амьдардаг хэмээн бүртгүүлсэн. Тэнд Ч.Сайханбилэг амьдардаг” гэсэн мэдээлэл тарсан. Түүнээс хойш энэ оны зургадугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Авлига, албан тушаалын хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авчрахын тулд холбогдох улсын хууль сахиулах байгууллагатай тасралтгүй хамтран ажиллаж байна. Шалгагдаж байгаа хүмүүсийн араас гүйлгээ хийгдсэн, санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Холбогдох хүмүүс үнэхээр хууль зөрчиж, мөнгө угаасан байвал хэрэг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй гадаад улсад яаж амьдраад байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа” гэж байсан юм.
Тэгвэл “Эрдэнэтийн 49”-ийн хэрэг шүүхэд шилжсэнтэй холбоотойгоор АТГ-аас өнгөрсөн долоо хоногт АНУ-д “...Ч.Сайханбилэгийг ирүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг тавьжээ. Хүсэлтэд экс Ерөнхий сайдыг ирүүлэхтэй холбоотой “хамтын ажиллагаа”-ны нарийвчилсан асуудлууд багтсан байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
SU giin duu Asralt gj nuher nuursnii surgaar Gaaliin darga egeed gadagshaa yvsan Barag tomchuud n eersdee gargasan uom bishuu.Shidarga ajillah hun bhgui
Give us this man. He is Mongolian thief. I'm 16 years old.
тэнэг гөлөг хаха. хичээлээ хий пиздаа минь
Ийм авилгачийг АНУ хамгаалахгүй байлгүй.Энэ хулгайч чинь өөрийгөө улс төрийн оргодол гэх юм итгүүлэх гээд ядаад яваа гэсэн.Анхнаасаа л эрх мэдэлтнүүд нөлөөлж гаргасан.Анусных нь аман дээр шамбарам гарсныг бүхэл бүтэн улс эмчилж чадахгүй байна гэж юу байхав.Шамбарамаа гадаадад эмчлүүлнэ гээд л оргосон.
хурцийг явуулаад үхсэн амьд хамаагүй хүүрийг нь чирээд ирэн дээ
Tagnyyliinhan aa ybyylaa. Ted ochood chideed abaad irgee.
Hyrts hamsastnaa abchrna gej yay bhab
Эх ороноо худалдсан урвагчид ямар ч өршөөл байхгүй гэр бүлээр нь цаазал.