СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорноговь аймгаас алга болсон 16 настай охиныг СХД-ээс эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Сайншанд сумаас 16 настай, эмэгтэй, "У" нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн алба хаагчид Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотод эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. 

Эрэн хайх ажиллагааны үр дүнд дээрх хүүхдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22:50 цагийн үед олж тогтоосон ба охин эсэн мэнд, хэвийн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ИЙМД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА БҮХЭНД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож байх, өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.

2. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.

3. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.

4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах.

5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
66.181.179.55

Ohiduudaa humuujuuleech

Rahuna
1 жилийн өмнө
66.181.161.92

Humuujuul gej helheesee omno setgel zuig ni oilgoj yrilts gj helh ystoi ym bishu.Etseg eh ni asuudaltai blod l huuhd gresee zugtj bga shd

Иргэн Э
1 жилийн өмнө
66.181.161.239

Охин хүүхэдтэй сайн ярилцаж ойлголцож байхгүй бол энэ хогийн нийгэмд хэцүүхэн л бна шүү ах,эгс,аав,ээж нар минь хараа хяналттай байлгаарай орой үдэш гарж орхийн хязгааралмаар юм!!!

Irgen
1 жилийн өмнө
66.181.161.214

Ene orond yu l bolood bna daa, hamgiin sain arga gps kamer 2 l yum daa

tarhi
1 жилийн өмнө
66.181.161.92

etseg eheesee bolood gereesee ywsan bgaazdee sain oilgooch

Ээж хүн
1 жилийн өмнө
43.242.243.151

Манай эх эмэгтэйчүүд архичин алцгар айлгүй гэриин ажилгүй эр нөхрөө дарамталсан эрхээ дээдэлсэн тэнэгүүд болсон учир охид нь яг адилхан тэнэмэл зөнгөр болоод байгааг ойлгох цаг болоод байна шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.