СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаан-Үдэд болсон үзэсгэлэн худалдаанд монгол хиам, лаазалсан махыг оролцуулсангүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улаан-Үд хотод болж буй үзэсгэлэн худалдаанд монгол хиам, лаазалсан махан бүтээгдэхүүн байхгүй байсан нь Буриадын оршин суугчдыг ихэд гайхшируулжээ.

Улаан-Үд хотноо 10-р сарын 19-нд Биеийн тамир, спортын цогцолборт нь олон улсын Орос-Монголын үзэсгэлэн яармаг нээлтээ хийжээ. Үзэсгэлэн худалдаанд ноолуур, ноос, савхин бүтээгдэхүүн, хивс, дагалдах хэрэгсэл, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл зэрэг Монголын тэргүүлэх 70 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулав.

Гэсэн хэдий ч лангуун дээр нь манай улсын утсан хиам, лаазалсан мах зэрэг байхгүй байсан нь арга хэмжээнд ирсэн зочдыг гайхшируулжээ.

Улаан-Үдэд монгол утсан хиам, лаазалсан мах худалдаалагдаж эхэлсэн үе бий. .

Үзэсгэлэн худалдаанд тус бүтээгдэхүүн байгаагүй нь Буриадын үйлдвэрлэгчид илт ялагдаж байсантай холбоотой юу хэмээн тус хотын сайтад мэдээлжээ.

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Элчин сайдын яамныхан Монголын махны холбооныхонтой уулзаж, их хэмжээний лаазалсан мах, махан төрлийн бүтээгдэхүүн хандивлахыг хүссэн юм. Учир нь, Оросууд дайны голомтдоо бэлэн байдлаа хангахын тулд хоол унд, хувцас хунараа дахин бэлдэж эхэлсэн гэх мэдээлэл тархаад буй.

Улаан-Үд хотод болж буй үзэсгэлэн худалдаанд хиам, лаазалсан махан бүтээгдэхүүнийг зарахыг хориглосон нь дээрх шалтгаантай ч холбоотой байж болох юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.93.44

Хандивлаад байх бэл бэнчинтэй том бэл бэнчинтэй үйлдвэрүүд алга,хандив гуйх санаатай байсан юм болов уу

Ард
1 жилийн өмнө
66.181.191.192

Орос Улсад хандив өгөхийн зэрэгцээ мах махан бүтээгдэхүүнээ хямд татвартай экспортлох асуудлаа давхар шийдэх бишүү

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.16

Ямар хандив , яасан хандив. Одоо болж байгаа орос украйны асуудал дэлхийн 2-р дайн биш шүү. Бид тэр үед түрэмгийлэгч улсыг эсэргүүцэж дэлхийн эв хамт талдаа байсан. Өнөөдөр бол өөр шүү. Хандив өг гэвэл ёстой МАЙ шүү!

Зочин
1 жилийн өмнө
59.153.87.13

Хэн монголын маань нэрийг хэдэн мөнгөнөөс унагаад байнаа. Би гээд хэлээд өгчихл дөө. Бид арга хэмжээ авнаа.

bolgoomjil
1 жилийн өмнө
59.153.114.100

orsiin armid mah handiwlawal olon ulsiin horigt oronshuu! mongoliin mahiig awhad belen ulsuud delhii dayar olon bn! yaduu guilgachin deeree mongoliin buteegdehuund 70 huwiin tatwar tawidag orsod mah niiluuleh albagui . orosuud udahgui yaduu ediin zasagn bur suirne

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.33

Монголын экспортод 80%-ийн гаалийн татвар тогтоосон , ийм өндөр татвар дэлхийн хаана ч байхгүй. Оросууд арай дэндүү дээрэлхэж байгаа

Meatman
1 жилийн өмнө
202.9.40.200

za tegeed laaztai makh handiwlaj baij bas baruuni horigt orchiwdoo

Zochin
1 жилийн өмнө
66.181.160.68

Ter orosod handiv ugvul mongoliin maani ner hvnd dayan delhiid navs unana. Tegj garzand ni gargasnaas yaduusdaa vne tulburgvi taraagaad ugvul buyan bolno.

Зочин
1 жилийн өмнө
193.56.245.60

Zov Sanaa xandivlaad asuudlaa yaraltai shiide

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.145

Ха ха хандив гэнэ үү түрэмгий дайныг дэмжиж дэлхийн шившиг болохгүй шүү!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.