“Эрдэнэт сүргийн эзэд-600” малчдын чуулга уулзалт Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад болжээ. Уулзалтад 18 сумын 600 гаруй малчид оролцож, санал бодлоо солилцсон байна.
Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлтийн бодлого-Хөдөөгийн сэргэлт”, Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улс 5 жил төлөх шийдвэр, төрөөс малчид руу чиглэсэн бодлого шийдвэр, улсын төсвийн талаар танилцуулга хийжээ.
Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн 2023.10.16-ны өдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн Дадал суманд үржүүлж буй Мах-сүүний хосолмол ашиг шимтэй дадлын ухаа үхрийг “Дадалын ухаа” үүлдрээр батлуулаад байгааг энэ чуулганы үеэр онцлов.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг, МУГЖ С.Жавхлан нар оролцов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.