СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-10-20

Нэг настай Б.Мөнх-Итгэл хүүд туслах хандивын аянд нэгдэхийг уриалж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Б.Бат-Оргил, Э.Халиун нар нь сурагчийн ширээнээс эхлэн үерхэж дотносон одоо гурван хүүхдийн ээж, аав болон амьдарч буй цэл залуухан гэр бүл. Тэдний гэр бүл 1-4 насны хоёр хүү, нэг охинтой аж.

Бага хүү Б.Мөнх-Итгэл нь төрөхдөө архаг бүтэлттэй төрснөөр тархиндаа цус харвалт өгч, олон тооны уйланхай үүсжээ. Таван сартай нярай үеэсээ эхлэн эмнэлгээр явж, дух зулай орчимд 4.1x3.2 хэмжээтэй шимэгддэггүй уйланхай, тархины баруун ховдол хүртэл өргөсөж, усжилт үүссэн учир зүүн гарын хагас саажилт, тархины гаж хөгжилтэй болох нь тогтоогджээ.

Хүүгийн өвчний оношийг БНЭУ-ын Аакаш эмнэлэг рүү явуулахад тархины хагалгаанд орох шаардлагатай гэх хариуг илгээжээ. Б.Мөнх-Итгэл хүүгийн эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 50 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

24-хөн настай залуу хос хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохоор бүх арга чаргыг хайж байгаа ч нэн яаралтай Энэтхэг улсыг зорих шаардлагатай тул сайхан сэтгэлт ард түмнээс тусламжийн гараа сунгахыг хүслээ.

Хүүгийн ээж Э.Халиун: 

-Би нөхөртэйгөө 10 жилийн сургуулиасаа эхлэн үерхэж, түүнээс хойш 10 жилийн дараа гурван хөөрхөн хүүхдийн аав, ээж болон амьдарч байна. 2022 онд төрсөн нэг настай хүү минь бүтэлттэй төрснөөс улбаалан одоо тархины яаралтай хагалгаанд орох шаардлагатай болчихлоо. Эмчилгээний зардалд 50 сая төгрөг шаардлагатай гэдэг хариу БНЭУ-аас ирсэн. Гурван үрийнхээ хамтдаа эрүүл энх өсөн торниж байгааг харах, бага хүү Б.Мөнх-Итгэлийг минь аав, ээж ах эгчтэйгээ амьдрах боломжийг олгоход туслаач хэмээн ард түмэн, найз нөхдөөсөө хичээнгүйлэн хүсэж байна гэлээ.

Хандивын данс: ХААН БАНК 5306 217 900 Э.Халиун

Холбоо барих дугаар: 95503053, 85113071

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
6 сарын өмнө
59.153.115.247

АРХАГ БҮТЭЛТ ГЭЖ АЦАА ХЭЛНЭ ВЭ !

Батчулуун
6 сарын өмнө
66.181.184.119

HUTSHIIN OROND UNSH PISDA MINE

Зочин
6 сарын өмнө
66.181.190.172

Хурдан эдгээрэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.