СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Хятадууд бүлэглэн нэг эмэгтэйн бие, эд хөрөнгөд халдсан гэх асуудлыг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хятадууд бүлэглэн нэг эмэгтэйн бие, эд хөрөнгөд халдаж байгаа гэх бичлэгийг нэгэн иргэн цахим сүлжээнд байршуулсан. Тус мэдээллийг шалгаж эхэлжээ. 

ЦЕГ-ын ХМТ-өөс энэ талаар тодруулахад "Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн дээрх бичлэгийн дагуу тодруулахад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “хүмүүс хэрүүл маргаан хийгээд байна” гэх бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг гомдол мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна.

Урьдчилсан байдлаар бичлэгт дурдагдсан иргэд нь бие биеэ таних ба өмч хөрөнгийн маргаантай асуудалтай байжээ" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.