Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд 31 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 37 настай эмэгтэй 13-15 насны 2 хүүхдийн хамт угаартжээ.
Дуудлагын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.
Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
-Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
-Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
-Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
-Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
-Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
-Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
-Автомашины гараж зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
-Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр засаг одоо энэ туршилтаа болиочээ