Ачааны автомашинаар экскаватор холбож асаах гэж байхад нь туслахаар ирсэн хүн мөргүүлж амиа алдсан золгүй явдал Хөвсгөл аймагт гарчээ.
Тус аймгийн төв Мөрөн сумд уржигдар 15.30 цагийн үед дулааны шугамын нүх ухаж байсан эксковаторын зай хураагуур цэнэггүй болж, “Портер” загварын ачааны машинаар холбон асаах болжээ. Энэ үед холбогч нь хүрэхгүй байсан тул гудамжинд явж байсан 60 настай Ч.Э-ыг гуйж хоёр тээврийн хэрэгсэл дунд зогсоон утсыг нь барьж байхыг хүссэн гэнэ. Ингээд жолооч Б нь газар ухагч механизмдаа суугаад түлхүүрээ түлхэхдээ санамсаргүйгээр экскаваторын шанаганы удирдлагыг хөдөлгөсөн байна. Энэ үед шанага “Портер”-ыг өргөж, механизм руу шахсанаар дунд нь зогсож байсан иргэн Ч.Э хавчуулагдаж амиа алджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Guiee mun gai ya zugeer gudmand yvj bsan huniig alaad haychdag
Санамсаргүйгээр гэнэ шүү. Манайхан ийм л хөгийн хайнга дүнкүү улс даа.
Том тэрэгний жолооч нар гэж ухаасаа ухаан муутай тэнэг пизда нар байдаг юм. Юу ч хийж чадахгүй учираас л жолооч гэж хамгийн тэнэг хүний хийдэг ажлыг хийж байгаа юм шүү дээ. Тэнэг пизда нараас холхон явах хэрэгтэй.