УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Төсвийн хуулийн хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Ирэх оны төсөв арав орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Зарлага, орлого тус бүр тав орчим их наядаар нэмэгдсэн нь олон шалтгаантай. Цалин хөлс, хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой. Орон нутгийн хөгжлийг хангах, төрийн албан хаагчдыг дэмжих чиглэлд анхаарсан төсөв. Шүүмжлэх болон дэмжих асуудал ч бий.
Манай тойргийн хувьд хуучин хэмжээндээ л хөрөнгө оруулалт тусгагдсан. Нэг аймаг сум гэхээсээ илүүтэйгээр бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд төсөвт тусгагдсан. Хэмнэж болох зардлууд байгаа. Ажлын хэсэг зардлыг үзэж судалж үзнэ.
НӨАТ-ыг таван хувь болгох асуудлаар хууль өргөн барих ёстой. Түүнийг УИХ-аар дэмжих үү үгүй юу гэдэг асуудал. УИХ-ын Дэгийн хуулиараа хувь гишүүн татварын болон эрүүгийн хууль санаачлахгүй гэж байгаа. Энэ нь сонгогчдод таалагдах улс төр болчихдог. Б.Пүрэвдорж гишүүн нийгмийн даатгалын хууль санаачилсан гээд л яваад байгаа. Энэ асуудлыг цагаа олоогүй гэж үзэж байна. Хувь гишүүнийхээ хувьд энэ асуудлыг судалж үзэх ёстой гэх байр суурьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу