УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулж буй төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа. Хүүхэд хамгааллын төвтэй болох ажлыг эмэгтэй гишүүд санаачилж, бодит ажил болгосон. Шат шатны байгууллагын ажлын бүтэц агуулга давхардаж байна гэдэг шүүмжлэл байдаг. Үүнийг энэ хуулийн төсөл дээр яаж тусгаж өгсөн бэ? Хүүхдийн асуудал бол ХНХЯ-ны ажил биш. Бусад яамд, салбаруудтайгаа хэрхэн яаж хамтран ажиллахаар хуулийн төсөлд тусгагдсан бэ?
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:
-21 аймаг, есөн дүүрэгт түр хамгаалах байрыг бий болгоод байна. Жил бүр албан шаардлага, нэг акт тавьсан байна. Зөвлөмжийн аудитын газраас өгдөг байсан юм билээ.
ГБХЗХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Өлзийхутаг:
-ГБХЗХГ-аас 8 тэрбум төгрөгийн нийт 38 газарт хуваарилж өгдөг. Орон нутагт 5.9 тэрбум төгрөгийг хуваарилсан. Хүн ам, хүүхдийн тооноосоо шалтгаалж хуваарилалтыг хийдэг. 2023 онд 1.6 тэрбум төгрөгийг агентлагийн үйл ажиллагаанд хуваарилсан байна.
ГБХЗХГ-т төсөвлөгдсөн мөнгө түр хамгаалах, нэг цэгийн үйлчилгээний төв гээд 34 байгууллага хамтарсан багийг дэмжих зардал гээд олон чиглэлд хуваарилагддаг. Тухайлбал Сүхбаатар дүүргийн гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс 141 мянган хүн амтай, 141 сая төгрөг хуваарилагддаг. Сонгинохайрхан дүүрэг 400 гаруй мянган хүн амтай ч 168 сая төгрөг л хүүхэд хамгааллын зардалд хуваарилагддаг байх жишээтэй. 2023 оны есдүгээр сар гэхэд хүүхэд хамгааллын зардал маань 89 хувьд хүрчихээд байна.
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Эцэг эхчүүд emongolia дээр хүүхдээ бүртгүүлээд байгаа. Е-kids апп-ийг google-ийн байршил тогтоох апп-тай хольж хутгах асуудал байна. Төрийн үйлчилгээний систем анх удаа хүүхдэдээ зориулсан үйлчилгээг нэвтрүүлсэн. Цахим орчинд байгаа асуудлыг шийдэхийн тулд E-Kids-ээр шийдье гэсэн датаны асуудал гарсан. Тиймээс датаг үүрэн холбооны оператор 5 компанид хэлээд дата үнэгүй болгосон байгаа.
УИХ-ын гишүүн П.Анужин:
-Хүүхэд хамгааллын асуудал бол нийгмээрээ анхаарах асуудал. Гэтэл өнөөдөр хоёрхон сайд энэ танхимд сууж байна. Монгол хэл рүү хөрвүүлсэн гадаад хуулийг оруулаад ирж байна. Боловсруулсан хуулиа ойлгож байгаа хүн алга. Хүүхэд хамгааллын хууль дээр зүрх сэтгэл гаргахгүй байна. Дандаа л бодлого ярьж, тоо баримт л хэлээд байна. Гэр бүл, Боловсролын тухай хуультай энэ хуулийн төсөл хэрхэн уялдаж орж ирэх вэ гэдэг дээр хариулт өгөх хүн алга. Орж ирж байгаа хуулийнхаа мөн чанарыг тайлбарлаад өгчих хүн байхгүй байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслүүдийн хоорондоо уялдаа холбоогүй гэж шууд хэлж болохгүй байхаа. Саяхан батлагдан гарсан Боловсролын хуульд бас хүүхдийн төлөвшил, хүмүүжлийн талаар тусгагдсан. Ер нь тогтолцооны зураглалаа зөв гаргах ёстой юм билээ. Сургуулиуд дээр сэтгэл зүйчтэй байхаар тусгаж өгсөн.
Хуульч н.Баттулга:
-2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын хуульд үнэлэлт, дүгнэлт хийж өгсөн байдаг. Хүүхдийг гэр бүлийн орчинд хамгаалах үйлчилгээнд анхаарах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа эцэг эх байх эрхийг нь хасах , ямар үндэслэлээр хүүхдийг гэр бүлээс нь холдуулах вэ гэдэг асуудал дээр анхаарч ажиллах шаардлага байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүхэд хүчинддэг, зоддог хэргийг хөдөөнөөс хотод дураараа нүүж ирсэн ажилгүй золбин хулгаяууд л хийж байгаа . Хонины бэлчээрт охидыг хүч хэрэглэн балиартдаг явдал нь одоо ч байсаар бага насны хүүхдийг бузарладаг жишиг рүү орж байна. Хөдөө монгол архиа ууж эзгүй талд эхнэр хүүхдээрээ хамаг юмаа хийлгэчихээд хэвтэж байдаг хөсрий хүн дүрстэй хогнууд хотод рж ирээд бас л тэр зангаара хүчирхийлэл үйлдэж байна. Тиймээс ардчиллын дүйвээнээр хотод шавсан хөдөөнөөс хотод орж ирж хууль бус үйлдэл, хэрэг хийж буй араатнуудыг бүгдийг нь баривчилж хотоос хөөж гаргах хэрэгтэй. Төрөлх хотдоо амар тайван амьдармаар байна ш дээ.