АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга зэрэг хууль зүйн салбарт өндөр албан тушаал хашиж байсан генерал Б.Хурц УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр болсон байна.
Тэрбээр энэ жилийн Эх үрсийн баяраар Чингэлтэй дүүргийн АН-аас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхтэй оролцож, тайзан дээр гарч үг хэлж хүртэл харагдсан.
Тэгвэл Б.Хурц генерал Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшихээр горилж байгаа ажээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн юм.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүхээс хорих ял сонсож, багахан хугацаанд хоригдож байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ДЭВШЭЭД ҮЗЭГ ГАРАХЫГ НЬ ХАРЬЯА
Ял шийтгүүлсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Тэр хөөн хэлэлцэх хугацаа мөн ял шийтгэлгүйд тооцогдох болсон гэх зэрэг зүйлийг арчиж хаяах хэрэгтэй.
ХУРЦ ШИГ ИЙМ БУЗАР ЭТГЭЭД ШОРОНД БАЙХААС ТӨРД БАЙХ ЁС ЗҮЙГҮЙ ЭТГЭЭД