СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-20

🔴ЧУУЛГАН: Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн давхардал, хийдлийг арилгах, уг хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох, Хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эх, олон нийт, байгууллага, хуулийн этгээдийн үүргийг нарийвчлан тусгах, хүүхэд хамгаалал гэр бүлийн чиглэлээр ажиллах нийгмийн ажилтныг давтан сургах лицензжүүлэх, үйлчилгээний үр дүнг тооцох, эрх зүйн зохицуулалтыг бий болгох замаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг илүү нарийвчлан зохицуулна гэж заасныг үндэслэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдав. 

Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүүхэд хамгаалал нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж Засгийн газар хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, кэйс менежмент, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцооны эрх зүйн үндсийг бий болгохыг зорьсон гэв.

Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсын нутаг дэвсгэрт түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран үйлчлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлж, хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан хамтарсан ба хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүрэг, сум хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн удирдлагад ажиллуулах, Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж ашиглах нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.

Мөн гэр бүл, нийгмийн орчинд хүүхэд хамгаалах харилцааг өргөжүүлж, шинээр хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, хүүхэд хамгааллын кэйс менежментийн алхам хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр тус бүрээр тусгах зардлыг кэйст тулгуурлан тогтоох, хуулийн этгээд цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг хүүхэд хамгааллын бодлогод төсөвлөхөөр тусгажээ.

Түүнчлэн төсөлд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдийн оролцоотойгоор зохион байгуулж, барилга байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч, эсвэл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл оруулах, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр, төрлийг тодорхойлох, хөгжлийн үйлчилгээний аргачлал, нормативыг батлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна.

Хууль батлагдсанаар хүүхэд хамгаалах төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрд хүргэх боломж бүрдэнэ. Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. Хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай, цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
1 жилийн өмнө
102.89.22.28

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.