“Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн дөрвөн эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” хоёр эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслийн концесс олгох уралдаант сонгон шалгаруулалт зарлагдлаа
Уралдаант шалгаруулалтын дугаар: ТХААГ/202310152
Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл -ийг Зураг төсөл боловсруулах-Барих-Ашиглах-Шилжүүлэх төрлөөр хэрэгжих “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төсөл -ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Энэхүү төсөл нь: “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслүүдээс бүрдэнэ.
Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, ”Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд үйл ажиллагааны орлогоос нөхөж, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.
Концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын дагуу урьдсилсан болон уралдаант шалгаруулалтын 2 үе шаттай зохион байгуулна.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь санхүүгийн чадавхи, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх шаардлагатай.
Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу төсөлд оролцох хуулийн этгээд, түүний нэгдлийн албан тоотоор ирүүлсэн хүсэлт, мөн эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ 5,000,000 төгрөгийг Төрийн сан, Төрийн худалдан авах ажиллагааны газар, 100900009014 -д тушаасан баримтыг үндэслэн олгоно.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2023.12.18-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө хүлээн авна.
Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бүх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оруулна.
Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын хуулийн этгээд, түүний нэгдэл оролцож болох бөгөөд Концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах шаардлагатай.
Оролцохыг сонирхсон этгээд Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монгол, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1-р хороо , Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын 9б байр, 210 тоот. 51-260115, 51-260056, 51-263032 утсаар холбогдож саналаа ирүүлнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.