СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-20

Х.Баттулгын АН-д сойсон сүүлийн “морь” нь Т.Батцогт болох уу

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Эргэж нийлсэн АН-ынхан бүтэн болох гээд үзэж л байна. Намын даргатай, 15 дэд даргатай болсон. Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Одоо генсек, Нийслэлийн АН-ын дарга, АЗХ-ны ерөнхийлөгч, тэгээд орон нутгийн АН-ын удирдлагууд нь сонгогдох учиртай. Эдгээр дээр Лу.Гантөмөр, Х.Баттулга, С.Баярцогт, УИХ-ын гишүүд гэсэн гурвалжин, дөрвөлжин талууд үзэж тарж байна. Бяртай нь ихэнхийг нь авна. Ийм “дүрэм”-тэй өрсөлдөж байна. 

АН дахь энэ олон фракц, бүлгүүдээс хамгийн “хөдөлгөөн”-тэй нь Х.Баттулгын МоАХ-ныхон байгаа юм. Бусад нь эвлэсэн ч, эвдэрсэн ч АН-даа үлдэх бол Х.Баттулга үгүй. Тэрбээр дургүй нь хүрвэл нам байгуулахаа бараг зарлачихсан. Тийм нөхцөл нь ч ерөнхийдөө бүрджээ. Түүнд хэрэгтэй байгаа хамгийн чухал албан тушаал бол АН-ын генсек аж. “...Энэ дээр МоАХ-ноосоо хүн тавья” гэж Лу.Гантөмөрт удаа дараа хэлсэн байна. Гэвч Лу.Гантөмөр үүнийг ганцаараа шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Тэр утгаараа

. Хэрвээ Т.Батцогт унавал Х.Баттулга тэр чигтээ “гомдохоор” болжээ. Тэгээд “...Нам байгуулна” гэж удаан ярьснаа гүйцэлдүүлэх бололтой юм. АН дахь өөрийн фракцыг УИХ-ын гишүүдээр зузаалах болсон . Ийм хоёр хэлэлцэх асуудлын хувилбартайгаар онц их хурлаа товложээ. Харин алийг нь хэлэлцэх вэ гэдэг нь дээр хэлсэнчлэн Т.Батцогт нь Нийслэлийн АН-ын дарга болж чадах уу, үгүй юу гэдгээс хамаарах бололтой. Тэр утгаараа Т.Батцогт нь Х.Баттулгын АН-д сойсон сүүлийн “морь” нь болж мэдэхээр байгаа юм. 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.