СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-10-19

БИЧЛЭГ: МУГТ Б.Чинзориг: Спортын Арбитрын шүүхэд хандсан

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

Ханжоу Азийн наадамд алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлсэн МУГТ Б.Чинзоригийн сэргээшний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн билээ.  

ITA буюу олон улсын тестийн агентлагийн вэб хуудаст гарсан мэдээллээр: "Монголын боксын тамирчин Б.Чинзоригоос 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр авсан сэргээшний шинжилгээний дүгнэлт гарлаа. Түүнээс авсан дээжээс дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн (WADA) хориотой бодисын жагсаалтад орсон хориотой бодис болох метадиеноны метаболит илэрсэн байна. Шинжилгээний хариуны талаар тамирчинд мэдэгдсэн ба тэрээр В сорьцын шинжилгээг хийлгэх эрхтэйг сануулсан байна. Шинжилгээний хариуг спортын арбитрын шүүхийн допингийн эсрэг хэлтэст (CAS ADD) шилжүүлж, допингийн эсрэг дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ" хэмээсэн байдаг. 

Үүнтэй холбогдуулан МУГТ Б.Чинзориг өөрийн нүүрномоор мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд, 

-Би боксын спортоор хичээллээд 18 жил болж байна. Шээсний шинжилгээнээс допинг илэрснийг сонсоод шоконд орж, сэтгэл санаа хэд хоног тогтворгүй байлаа. Ингээд олон улсын дүрэмд заасны дагуу Спортын арбитрын шүүхэд хандаад байна. Эцсийн шийд гарсны дараа та бүхэндээ эргээд мэдээлэх болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.