СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-19

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч эхэлсэн. Богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг аваад буй энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар эсрэгцээд амжсан нь өчигдрийн сонирхолтой сэдвийн нэг байлаа.  

Тэгвэл энэ сэдвээр судлаачид, хувийн хэвшлийнхэн хэвлэлээр болон нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байна.

Эдийн засагч Б.Лхагважав:

-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно.

Эдийн засагч, Новел группын ТУЗ-ийн дарга Д.Ангар:

-Үнэхээр татвар төлөөд тэр нь улсын хөгжлийн төлөө, иргэдийн тав тух, аюулгүй бдал, эрүүл мэнд, боловсролд зөв зүйтэй зарцуулагддаг бол өндөр татвар, өндөр НӨАТ төлөх нь хамаа алга. Гол нь . Тиймээс би НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжиж байна.

CEO клубын ерөнхийлөгч Б.Гантулга:

-. Эргээд бизнес эрхлэгч нарын орлогын бүртгэлжилт сайжирснаар урт хугацаандаа Татварын орлого бүрдүүлэлт сайжирна. Одоогийн ДНБ-ий 27%-тай тэнцэж буй далд эдийн засгийг ил болгоход иргэд өөрсдөө оролцоно гэсэн үг. Татвараас зугтсан нь хождог, төлсөн нь хохирдог тогтолцоо арилах, чөлөөт зах зээл, бизнесийн өрсөлдөөний орчин нэг болох алхам хийгдэнэ. Иргэдийн татварын ачаалал буурна.

Эдийн засагч, профессор Л.Оюун: 

-. Зүйрлэвэл, бид төрд өгсөн 10 төгрөгийнхөө тавыг нь авч байгаа учраас төсөвт ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл, төсөвт НӨАТ-ын орлого гэж бүртгэгдэж байгаа учраас нэмэлт хөрөнгө шаардагдахгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ахмад настан
1 жилийн өмнө
202.126.89.244

НӨАТ-ын буцаан олголтыг 5℅ болгох нь баян чинээлэг, болон дундаж орлоготой хүмүүст бага хэмжээгээр ашигтай боловч, ядуу бага орлоготой иргэдэд ямарч нөлөөгүй.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.53

Багш хүн оюутанууддаа юу заадаг болдоо Оюун багш

Shon
1 жилийн өмнө
103.57.94.141

НӨАТатвар чинь ард түмний худалдан авалт хийхдээ төлж байгаа юм.Буцаан олголт нь их бага байх нь хэнд ч хамаагүй.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.128

Баян хүмүүс илүү их мөнгө авна ядуж хүмүүст хамаагүй гэж сэтгээд байгаа тэнэгүүдэд хэлэхэд тэр орлого ихтэй хүмүүс чинь НӨАТ т маш их орлого оруулж байгаа түүнээс гадна 5% буцааж авахдаа өөрсдийн төлсөн шимтгэлийнхээ 5% иыг л өуцааж авах болхоос хэн нэгний төлсөн шимтгэлээс нэг ч төгрөг авахгүй шүү. Хүний мөнгийг эзнээс нь харамлаад байдаг тэнэгүүд жоохон ухаантай байгаач.

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.222

Сугалаа гэж хэдэн саяар зарлагадаж бгаа,5% болгоэ болно

Мягмарсүрэн
1 жилийн өмнө
202.126.90.86

10%-iig irgedees awahgui baij bolku ym bhda eswel 10%_iinhaa 5%-iig ni irged ee butsaagad ogjih l heregte shdee. Heden togrog oloh gj mah aa tsaital ajillaj ur huuhded ee anhaaral tawij chadahgu nasiig barij Olson mongo.noos ni tor Tataas awaad bas bologui ymni une osohin hereer Olson mongo ni hiisen odn Orte zeelte irged odriinhoo hoolig argatsaaldag hun zondoo l bn. Ys yriwal bid nariin tatwariin mongonoos baychuud oorsdinho zugaa tseneglin mongo , songuuli ged huwidaa zartsuuldag bzde ard irged ee gsn ym barag hiihdegui niigmees tusgaarlagdaj bga ard irged ee bodson onowchtoi tuslaltsaa ogt bdguu iim niigemd hunees tataas awah aa l bolih heregte eswel butsaaj tal huwiin irged ee og .... 5% awmar bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.