Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Ирэх 2024 онд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан зэрэг 15 аймагт улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгоно. Улсын төсвөөс ирэх онд Хөвсгөл аймагт 43 тэрбум, Хэнтийд 39 тэрбум, Баянхонгор, Завханд тус бүр 38 тэрбум, Архангай аймагт 36 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.
Харин Улаанбаатар болон Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн зургаан аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Өмнөговь аймаг ирэх жил улсын төсөвт 717,5 тэрбум төгрөг, 178,4 тэрбум төгрөг, нийслэл Улаанбаатар хот 232,69 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ажээ.
2024 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно.
2024 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.