СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-10-19

Монголын Боксын холбооноос Б.Бат-Эрдэнэ сайдын шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Азийн наадмын допингийн эсрэг асуудлыг хариуцсан ITA буюу Олон улсын шинжилгээний агентлаг МУГТ Б.Чинзоригоос допинг илэрсэн талаар мэдээлсэн. Үүнээс үүдэж Спортын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын Боксын Шигшээ багийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Монголын Боксын Холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд,

"Олон улсын шинжилгээний агентлагаас ирүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Монголын Боксын холбооноос холбогдох дүрэм журмын хүрээнд зохих ажиллагааг хийж ажиллаж байгаа бөгөөд нэр бүхий тамирчны зүгээс Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон WADA-с баталсан дүрмийн дагуу Олон улсын спортын арбитрт хандан үүсээд буй асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр болсноо мэдэгдсэн.

Иймд

Допингийн асуудалд холбогдсон тамирчны асуудал бүрэн эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Монгол Улсын спортын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын Боксын Шигшээ багийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

Б.Бат-Эрдэнэ сайдын энэхүү мэдэгдэл нь МБҮШБ-ийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц, цаашлаад шигшээ багийн нийт тамирчин, багш дасгалжуулагч болон боксын спортоор хичээллэдэг хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хэт улс төржсөн шийдвэр гэж үзэж байна.

бөгөөд уг шийдвэрээ дахин харж, нягтална гэдэгт найдаж байна" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.