СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-19

🔴 УИХ-ын гишүүн Ж.Батсуурь сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийг хянана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томиллоо.

Хуульд зааснаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог цөөнхийн бүлгийн гишүүн удирдахаар заасан байдаг аж. Иймээс Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тус хяналтын дэд хорооны даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулах саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ.

Энэ саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжин баталсан юм.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/342 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулсан байна.

Мөн “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 албан хаагчтай байхаар, тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох төсөв, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар зохицуулсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.