Тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ.
Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах “Суваг-1” тусгай ажиллагааг зохион байгуулж байна.
Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, Суваг-1 ажиллагааны хүрээнд их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хураан авчээ.
Хууль сахиулах гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд тасралтгүй тусгай ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.