СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-19

Гэр хорооллын газраа чөлөөлөх иргэдэд бэлэн мөнгө болон орон сууцаар солих санал тавина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Засгийн газрын  өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслүүдийг танилцуулсан. Хуулийн төслүүд дээр яамдуудаас санал авах ажил эхэлж буйг тэрбээр дуулгасан юм.

Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах асуудлыг тусгаад буй. Компани, аж ахуй нэгжүүд дахин төлөвлөлтийн төслүүд хэрэгжүүлж байгаа ч удаашралтай, иргэд газраа чөлөөлж өгдөггүй зэрэг хүндрэл үүсдэг байна.

Иймд Нийслэлийн ЗДТГ-аас гэр хорооллын газар чөлөөлөх асуудалд шууд оролцож, анхаарал хандуулна хэмээсэн. Газраа чөлөөлөх иргэдэд нийслэлийн зүгээс гурван төрлийн санал тавихаар хуулийн төсөлд тусгасан байна.

Тодруулбал,

1. Иргэд зах зээлийн жишиг үнээр газраа худалдах

2. Газраа чөлөөлсөн иргэнийг түр орон сууцанд оруулж, дахин төлөвлөлтийн орон сууц ашиглалтад орсны дараа иргэн орон сууцаа өмчилж авах.

3. Бэлэн орон сууцаар газар, амины орон сууцаа солих гэсэн гурван хувилбарыг нийслэлээс иргэдэд санал болгохоор хуулийн төсөлд тусгаад байгаа юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.198

Газар чөлөөлөж өгөхлээр барилга нь маш удаан барьж бнаа. Өргөө кино театрын ард Дахь барилгад анхаарал шалгалт хийгээд өгөөч.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.121

Ehleed oir havid ni 1 barilga bariad ter haviihaa ail urhuudiig oruulchih heregtei bgaan.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.