Цахилгааны үнэ нэмэгдээгүй гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгааны үнэ нэмэгдээгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд:
-Айл өрхийн цахилгааны тариф 2019 оноос хойших хугацаанд огт нэмэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Олон нийтийн сүлжээнд айл өрхийн хэрэглэгчийн цахилгаан тарифыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэсэн мэдээллийг түгээж байгаа нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл бөгөөд нийгмийн сэтгэл зүйг төөрөгдүүлж, бухимдал үүсгэж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.