Чингэлтэй дүүрэгт автомашинаар байшин мөргөсөн осол 10 дугаар сарын 18-ны өдөр гарчээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн V хорооны “Жаргалант”-ын 28 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн байшинг суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар 10.18-ны өдрийн 11:40 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 12:02 цагт очиход хүнсний дэлгүүрийн 15х10 метрийн хэмжээтэй байшинг 32 настай эрэгтэй жолооч суудлын автомашинаараа мөргөж автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.