СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-19

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг гэж хэн бэ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь Д.Сумъяабазарын үед орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нарыг чөлөөлж, оронд нь өөрийн багт ажиллах хүмүүсээ томилсон. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллах ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнжаргалын нэр аль эрт тодорсон бол хоёрдугаар орлогчоор хуульч О.Номинчимэгийг томилсоноо хотын дарга өчигдөр мэдэгдсэн.

Хуульч О.Номинчимэг нь 2021-2022 онуудад УИХ-ын Тамгын газар, Тэргүүн дэд дарга, 2022 оноос УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдлоо. Үндсэндээ УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдлагад 2021 оноос хойш ажилласан байна.

Түүнээс өмнө МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-т багшилж байгаад 2010 - 2011 онд Мицубиши корпорацийн Улаанбаатар хот дахь салбарын  хуулийн зөвлөх, 2011-2016 онд Хоган Ловеллс Монголиа компанийн ахлах хуульч, 2019-2021 онд нмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад төрийн алба руу шилжжээ. АНУ, Японд мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр өнгөрсөн жил сонгогдсон. УИХ-д нэр дэвших магадалтай гэдэг мэдээлэл байна.

Түүний гэр бүлийн хүн нь мөн хуульч мэргэжилтэй. “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг.

Тэдний гэр бүл 1.3 тэрбум төгрөгийн гурван орон сууц, 285 сая төгрөгийн Mercedes Benz S350L, Lexus 570 маркийн хоёр автомашинтай. Нийт 784 сая төгрөгийн хадгаламжтай. “Ард санхүүгийн нэгдэл” ХК,  “Үндэсний хөрөнгө оруулалтын сан” ХК, “Мандал даатгал” ХК, “Рио тинто” ХК, “Өмгөөллийн Номин энд Адвокатс” ХХК-д тус тус хувь эзэмшдэг байна. 

БОЛОВСРОЛ: 

-Колумбийн Хуулийн сургууль, Нью Йорк хот.
-LL.M, 2015, Harlan Fiske Stone Scholar .
-Токиогийн их сургууль, Токио, хууль зүйн магистр.
-Токиогийн их сургууль, Хуулийн тэнхим, эрх зүйч.
-Англи, Япон хэлтэй. 
 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.