СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон улсын төлбөрийн СВИФТ системийн хэрэглэгчдийн уулзалт боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголбанкнаас санаачлан олон улсын СВИФТ байгууллагын Монгол дахь хэрэглэгчдийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын арилжааны банкууд болон финтек байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэ үеэр олон улсын төлбөр, тооцоо, гүйлгээний СВИФТ байгууллагын зүгээс өөрсдийн шинээр нэвтрүүлж буй “Essential” үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Энэхүү үйлчилгээ нь тус байгууллагаас санал болгодог “Payment control”, “GPI”, “Go” зэрэг хэд хэдэн үйлчилгээг нэгтгэснээрээ онцлог юм. Түүнчлэн тус байгууллага ирэх жилээс зөвхөн банкуудаас гадна финтек байгууллагууд ч ашиглах боломжтой олон улсын төлбөр тооцооны нууцлал, аюулгүй байдал, мессежний стандартыг бүрэн хангасан шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа танилцууллаа.

Олон улсын банк, санхүүгийн салбар гүйлгээний мессежний ISO20023 стандартад хурдацтай шилжиж буй. Үүнтэй адилаар СВИФТ байгууллага ч бас тус стандартад 2025 он гэхэд бүрэн шилжсэн байхыг зорьж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.