СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-18

🔴 "Цагдаа хүчний байгууллага дотор мэдээлэл задалдаг сүлжээ үүссэн гэж үнэн үү?"

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагч хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бага насны хүүхэд хүчирхийлэх бол сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн хийдэг ажил. Саяны тохиолдол байна. Хүчиндсэн, ялаа авсан, гарч ирээд дахиад маш ноцтой хэрэг үйлдлээ. Амь насанд нь халдлаа. Өнөөдөр бид хуулиа илүү чангалах тухай яриад сууж байна. Ийм хүмүүст бүх насаар нь хорих ял шууд өгөх ёстой. 20-25 жил гэх мэт тоо тогтоох нь ойлгомжгүй байна. Бусад улс оронд цахим гав зүүгээд олон нийтэд зарладаг. Хуульд тодорхой зааж өгнө үү. 

Цагдаа хүчний байгууллага дотор мэдээлэл задалдаг сүлжээ үүссэн гэж байна. Үнэн үү?

Хоёрт, анх удаа согтуугаар машин баривал арай хөнгөн, хоёр дахь удаа чанга ял оноох юм байна. Анхнаас нь чанга ял өгье. Би согтуу машин барих л юм бол чанга ял авах нь гээд ойлголт өгчихвөл хүн архи уугаад машин барихгүй шүү дээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Хүүхдийн хүчирхийллийн асуудлыг ганц эрүүгийн хэргээр шийдэхгүй. Цагдаагаас болж хүчирхийлэл нэмэгдээд байгаа зүйл биш. Хүчирхийлэл нэмэгдэж байгаа асуудалд хүн бүр өөртөө дүгнэлт хийх ёстой. Бид хүүхэд тоглох орчин хэр бүтээсэн бэ. Хүүхдээ бид хайрлаагүй, хүүхдийн гэсэн бүх юмаа хувьчилсан шүү дээ. 

Хүүхэд хүчирхийлсэн хүн засарч хүмүүжинэ гэж бараг байхгүй. Хуулинд албадан эмчилгээнд хамруулна гэсэн байдаг, эмчилгээнд явуулсан ч эдгэж, илаашрсан хүн гэж байгаагүй. Дангинатал цоожлоод суух нь бараг зөв. 

Ажлын хэсэг:

-Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд суллагдсанаас хойш цахим гав зүүх заалт оруулсан. Энэ бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Бусад улс орны сайн туршлагыг судалсны үндсэн дээр оруулсан.

Хоёрдугаар асуултад хариулья. Эрүүгийн хуулийн 27-ийн 10 дугаар зүйл анги дээр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон үед сонгох санкцтай хариуцлага хүлээлгэх заалт оруулсан. Энэ гэмт хэргийг дахин үйлдсэн тохиолдолд шатлалтайгаар ялын бодлого үйлчилнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

дэмжигч
6 сарын өмнө
66.181.160.120

зөрчилтэй жолоочийг хууль бус /авлига буюу бусад/ аргаар явуулах цагдаа нар байхгүй байна гэж байх болов уу. хэрэв ийм асуудал үүсвэл адилхан өндөр хариуцлага байна биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.