СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-18

🔴 Х.Нямбаатар: Хотын зургаан дүүрэгт шинээр газар олгохгүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл боловсруулснаа танилцуулжээ. 

Хотын дарга Х.Нямбаатар: 

-Монгол Улсын нийт хүн амын 43 хувь нь нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувь дээр амьдарч байна. Улаанбаатарт бүртгэлтэй 680 мянган тээврийн хэрэгсэл байгаа. 2022 онд улсын хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94 мянга нь Улаанбаатарт бүртгэгдэж замын хөдөлгөөнд ачаалал нэмсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянга нь хөдөлгөөнд нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх чиглэлээр улсын төсвөөс хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. Гэвч тээврийн хэрэгсэл ийм хурдтай импортоор орж ирж буй үед зам нэмж тавиад ч түгжрэл бууруулж чадахгүй гэдэг нь харагдаж байна.

Тиймээс Одоо автомашины дугаар эзэмшиж буй иргэд бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныхаа дугаарыг салгаж бусдад худалдаалах, тээврийн хэрэгслээ хөдөө орон нутагт зарах эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор хуульд оруулж ирсэн.

Хоёрдугаарт, 

"Натур" худалдааны төвийн орчимд төлөвлөлтгүй хороолол олон барьжээ. Мөн Дөлгөөн нуур, Яармаг, Дэнжийн мянгад мөн энэ алдааг давтсан байна. . Хотын стандартын дагуу зөвшөөрөл олгодог болно.

Гуравдугаарт, Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Гэвч өдөр тутам нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар зуслангийн болон амины зориулалтаар олгож байгаа 0.07, 0.04 га газар олгож байгаа явдлыг хуулиар бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, 

Захын гурав буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газар олгох ажил цаашид үргэлжилнэ. Тодруулбал, захын гурван дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар олгоно. 

Харин Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын албад газар олгох эрхгүй болохоор хуулийн төсөлд тусгасан.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар олгоно.

-Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх зорилгоор
-Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олгоно
-Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт
-Царцаагдсан барилгад урд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах холбоотой таван төрөлд газар олгох зохицуулалтыг оруулж байна.

Томоохон бүтээн байгуулалтын төслүүд газар чөлөөлөлтийн улмаас гацдаг, цаг алддаг. Иргэд, ААН-үүд газраа өндөр дүнгээр үнэлдэг тул хэлэлцээ удааширдаг, төсөвт ачаалал үүсдэг.

Иймд энэ асуудлыг хуулиар зохицуулна. Тухайн бүсэд буюу газар чөлөөлөх шаардлагатай бүсэд оршин суудаг нийт иргэдийн 65 хувь нь зөвшөөрвөл бүх хүн газраа шууд чөлөөлөх үүрэг хүлээнэ. Мөн

НЗДТГ-аас "Тэнүүн-Огоо" ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. "Тэнүүн-Огоо компаниас дахин автобус авахгүй. Ногоон автобусыг авахгүй. Учир нь худалдан авах ажиллагааны хуулийг ноцтой зөрчсөн. Тиймээс худалдан авах ажиллагааны гэрээг өчигдөр цуцалсан. Одоогоор "Тэнүүн-Огоо" компанийн дансанд байгаа 11 тэрбум төгрөгийг царцаасан. Компанийн нэр дээрх өмч хөрөнгийг царцаасан. Урьдчилан шилжүүлсэн мөнгөн дүнг нэхэмжилсэн. Мөн нийтийн тээвэр худалдан авах олон улсын нээлттэй тендер зарласан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ард
6 сарын өмнө
103.212.119.83

СҮХБААТАР ДҮҮРЭГ ХАМГИЙН УУГАН ДҮҮРЭГ. ГЭТЭЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЬ ҮНЭХЭЭР ХӨӨРХИЙЛЭЛТТЭЙ. ӨВЧТӨНГҮҮД НЬ ГАЗРААР ЗУЛААД. БУСАД ДҮҮРГҮҮД МАШ САЙХАН ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХАД СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХЭВТДЭГ ЭМНЭЛЭГ МАШ ХӨӨРХИЙЛЭЛТЭЙ МӨӨГӨНЦӨРТӨӨ БАРИГДСАН ЯМАР УЧРААС СҮХБААТАР ДҮҮРГИЙНГИНГЭЖ ГАДУУРХАЖ ИРГЭДИЙХ НЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ХӨСӨРДҮҮЛДЭГ ЮМ БЭ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ САЙХАН ЭМНЭЛЭГТЭЙ БАЙЖ ДАХИАД ЭМНЭЛЭГ БАРИНА ГЭХ ЮМ. СҮХБААТАР ДҮҮРЭГТ ГАЗАР ОЛГОСОН ГЭЖ ДУУЛДСАН ТЭР ХӨДӨӨ ХЭЭР БАЙДАГ ГЭСЭН. ДҮҮРГИЙН ТӨВӨӨС 100 АЙЛД БУЙ ЭМНЭЛЭГ РУУ ХҮРЭХ АВТОБУС ОГТ БАЙХГҮЙ. ТӨВӨӨС ЯВДАГ НЭГ БОГИНО МАРШРУТ ГАРГХАЖ ӨГВӨЛ БАЯРЛАХСАН. ТАКСИ ҮНЭТЭЙ, ЗЭЭРДЭЭРЭЭ ЯВАХАД ЗАМДАА УМАНИЙ БАДМЭ ХУМ БОЛОХ ТӨХӨХ ЮМ НАСТАЙ БИД ЧИНЬ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.