УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг ард түмэнд, 20 хувийг аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлье" гэх утгатай тогтоолын төсөл санаачилжээ. Энэ талаар нь түүнтэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Сонгуулийн дараа улс төрчдийн цүнх баригчид төрийн байгууллагын хурган дарга нар болж хулгай зэлгий хийдэг боллоо. Ерөнхий сайд хэлсэн "Эрдэнэс Тавантолгой дээр нүүрсний 44 их наяд төгрөгийн хулгай явлаа" гэсэн. Ийм учраас хувийн байгууллага, хувь хүмүүсийг хяналтаар оруулах нь үр дүнтэй. Ийм учраас "Эрдэнэт" үйлдвэрийн 20 хувийг ард түмэнд үнэ төлбөргүй, 20 хувийг нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, ажилтан албан хаагчтай үндэсний аж ахуй нэгжүүдэд тодорхой үнээр борлуулж эзэмшүүлэх заалттай тогтоолын төсөл өргөн барьсан.
Оны эцэс гэхэд "Эрдэнэт" үйлдвэр 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үүний 20 хувь болох 260 тэрбум төгрөгийг 3,4 сая иргэндээ хуваахаар нэг иргэнд 80 мянган төгрөг ногдож байна. Иргэд хянаад эхлэхээр тус үйлдвэрийн ашиг хоёр дахин нэмэгдэх боломжтой болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЭНЭ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН САНАА,ХУРЬ ХҮНД ӨГӨӨД ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ЗАРАХ ЭРХТЭЙ,20 ХУВИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЭЗЭМШҮҮЛЬЕ ТЭД ШААРДЛАГАТАЙ БОЛ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ЗАРНА БИЗ ГЭЖ ЯРИХ НЬ ЦААД УТГААРАА ХХБ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ,ЭЛБЭГДОРЖ БАДАМЖУНАЙ НАРТ Л БҮХ ХУВЬЦААГ ААЖМААР ӨГӨР АРГА УЧИР НЬ ТЭД АСАР ИХ МӨНГӨТЭЙ,ИЙМ ХҮНИЙГ Л БИД ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ