СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-10-18

"Алдар" спорт хороонд допингийн голомт яалт ч үгүй байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

"Ханжоу-2023" Азийн наадмын боксын төрөлд алтан медаль хүртсэн Б.Чинзоригт монгол түмнээрээ баяр хүргэж дуусаагүй байтал "сэргээш хэрэглэсэн" гэсэн мэдээ араас нь ирж, баяр хөөрийг унтраагаад байна. Спортын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр "Б.Чинзориг сэргээш хэрэглэсэн нь батлагдсан учир Монголын боксын холбоонд олгодог санхүүжилтийг зогсооно" гэв. 

Б.Чинзориг ч ганцаараа спорт сонирхогчдын урмыг хугалаагүй. Хүндийг өргөлтийн тамирчин Б.Эрдэнэзулаас авсан дээжээс Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA)-ийн хориотой жагсаалтад багтсан стероид дростанолоны метаболит гэгч бодис илрээд байгаа. 

Хамгийн ноцтой нь, Б.Чинзориг ч, Б.Эрдэнэзул ч Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид юм.

Эндээс улбаалаад спорт сонирхогчдын дунд "Алдар спорт хороонд допингийн голомт байна. Тэнд допинг нийлүүлдэг бүлэг байна" хэмээн ид яригдаж байна. Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар энэ дээр онцгой анхаарах шаардлагатай байна.

Ялангуяа, Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын арслан М.Бадарч “Алдар” спорт хорооны тамирчин юм аа гэвэл танд чухам юу бодогдож байна вэ? М.Бадарчаас бүх цаг үед хориотой, метенолон нь S1 бодис илэрсэн шүү дээ. 

"Алдар" спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг тамирчин П.Орхон мөн сэргээш хэрэглэсэн нь батлагдаж, барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулаад саяхнаас л эрх нь сэргээд байгааг мөн дурдъя. 

Тус спорт хорооны нэр дээр бүртгэлтэй, сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тамирчдын нэрсийг харахад "Алдар спорт хороонд допингийн голомт яалт ч үгүй байна" гэж өөрийн эрхгүй дуу алдмаар. 

2016 он: Б.Ганзориг /Цэргийн арслан/ “Алдар” спорт хороо
2017 он П.Орхон / чөлөөт бөх / “Алдар” спорт хороо
2017 он: Э.Даш /Улсын начин/ “Алдар” спорт хороо
2020 он: Р.Пүрэвдагва /Улсын арслан/ “Алдар” спорт хороо
2022 он: Б.Лхагвадорж /Аймгийн арслан/ “Алдар” спорт хороо
2022 он: Т.Бэгзсүрэн /Улсын харцага/ “Алдар” спорт хороо
2023 он: М.Бадарч /Улсын арслан/ “Алдар” спорт хороо
2023 он Б.Чинзориг / Бокс/ “Алдар” спорт хороо
2023 он: Б.Эрдэнэзул /Хүндийн өргөлт / “Алдар” спорт хороо... 

Зөвхөн 2023 онд гурвын гурван тамирчин нь сэргээшийн шинжилгээнд бүдэрчихээд байхад Далай даян дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр дарга юу бодож, юу ярьж суудаг юм бол доо?! 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
66.181.160.120

Санаатай санамсаргүй хорлол хэрэглээ байхдаа.Намсрайжав гуйа н найз Оюунболдыг хорлож Батсуурийг аварга болгосон шиг юм байх бий.Намсрайжаь гуйа мөнгө төлыөр дээрээ унжиж новширч байгаад дараа жил хүүгээс илэрүүлсэн гэж спорт допингийн хүрээгийхэн ярьдаг.Одоо ч бхтлагдаж бхйна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.