СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-18

🔴LIVE: Н.Ганибал: Тендерийн хуулиар дамжуулж эрх баригчид хулгай хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Тендерийн хуулиар дамжуулж эрх баригчид хулгай хийж байна гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Эрх баригч намынхан өөрсдийн намын хүн гэдэг утгаар хулгайн асуудлаа хаацайлааж байна. Ард түмэн нүүрсний хулгай асуудлыг ил болгож үнэн мэдэхийг хүсэж байна. Нүүрсний хэрэгт Эрдэнэс Тавантолгой компани 17 их наядын оффтейк гэрээг хийсэн. Энэ гэрээнд төмөр зам, угаах үйлдвэр, нууцад оруулаад хийчихсэн.

Ногоон улаан автобус худалдан авах гэрээгээ бүгдийг нь нууцад оруулчихсан. 400 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт болчихсон.

Ковидын үеийн 20 их наядын асуудал байгаа мөн яригддаг. Худалдан авалтын хийсэн процесс нь хуулийг зөрчсөн ноцтой асуудал байгаа.

2022 онд тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтдөө онцгой нөхцөл үүссэн тохиолдолд гэснийг гамшгийн нэгдүгээр зэргийн үед гэж нэмж оруулж ирсэн. Ингээд төрийн худалдан авалтыг хийсэн. Ковидын үеийн худалдан авалтыг ил тод болгох нээлттэй сонсголд шинжээч томилох асуудалд эрх баригч нам санаатай бойкот хийж байна.

Засгийн газрын гишүүд тодорхой мэдээллийг өгөхгүй байна. Шууд худалдан авалт хийсээ ил тод болгохгүй байна. Гишүүдтэй хувьчилж уулзсан. Намын бүлгийн шийдвэрийг дагна гэж мэдэгдсэн. Нээлттэй хандаж чаддаггүй юм уу гэдэг хардлага байна. Ард түмний элчээр сонгогдсон гишүүд иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэхийг уриалж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.