ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хотын орлогчоор томилогдохоор яригдаж байна. Түүнээс байр суурийг нь сонслоо.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-ХЗДХЯ-наас боловсруулсан 80 гаруй хууль батлахад оролцож ажилласан байна. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд ч гэсэн манай баг ажилласан. Хотод үүсээд байгаа асуудал болох түгжрэл, орчны бохирдол, хот төлөвлөлттэй холбоотой энэ бүх зүйлүүдэд хуулийн түгжээ байна. Хот хөдөөгийн сэргэлтийг ярихын тулд Улаанбаатар хотын зөв төлөвлөлт, зөв эдийн засгийг бэхжүүлж байж иргэдийн амьдрах орчин бүрдэнэ. Үүний дараа хөдөөгийн сэргэлт үргэлжлээд явна. Үүн дээр хууль эрхзүйн орчинд голчилж ажиллана.
Шинэ хотын дарга санал тавьсан учраас ийм шийдвэр гаргасан. Хотын засаглал, эдийн засгийг бэхжүүлэх талын хууль эрхзүйн гаргалгаа дээр ажиллана гэж төлөвлөж байна.
Хотын даргын барьж байгаа бодлогыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн ая тухтай орчныг бүрдүүлмээр байна. Энэ орчин хангагдаж байгаа тохиолдолд бусад хүний эрх хангагдана гэсэн үг. Явган хүний замыг ч гэсэн өвлийн стандарттай болгох ёстой. Дэлхийн бусад улс орнуудад ийм аргыг аль хэдийн нэвтрүүлээд эхэлчихсэн байна. Тэгэхэд манайд төв зам дээрээ давс цацаж, дэрсэн шүүрээр шүүрдэж байх жишээтэй. Үүнийг цэгцлэх цаг нь болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нямбаатарын уяаны гөлөг юм биш үү. эзнээ дагаад шогшиж явдаг.