Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.
-Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Нам нь шүүгчийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй, холбогдох баримтыг дутуу ирүүлсэн тул “тус намын оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх”-ийг хүссэн өргөдлийг буцаав.
-Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас аравдугаар сарын 9-ний өдөр ирүүлсэн “намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”-ийг буцааж шийдвэрлэжээ.
Уг өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны аравдугаар сарын 2-ны өдрийн 34 дүгээр тогтоолд заасан зөрчлийг арилгаагүй дахин хандсан өргөдөл гэж үзэн, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын гуравдугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.