ШИНЭ намаас "Тавантолгойг ард түмэнд өг" үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.
ШИНЭ намын дарга Ц.Гантулга:
-ШИНЭ намын зүгээс 2020,2022 онуудад УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хүргүүлж байсан шаардлагуудаа хөдөлгөөн болгон өргөжүүлж байгаа мэдэгдэж байна. Тавантолгойг ард түмэнд өгөх асуудлыг УИХ-ын гишүүд, улс төрчид, эдийн засагчид дэмжсээр ирсэн. Харин ийнхүү үндэсний хөдөлгөөн болгон өргөжүүлснээр УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллага, ТББ, судлаачид нэгэн туг дор нэгдэж, Тавантолгойгоо 100 хувь ард түмэндээ өмчлүүлэх боломж бүрдэх юм.
Өмнөх алдаагаа дахин давтахгүй байя. Бид Оюутолгойгоо бараг л алдах дөхсөн гэдгийг мартах учиргүй. 2018 оноос эхлэн манай намын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл "Баялагтаа эзэн монгол" хөтөлбөрийг хийж хэрэгжүүлсэн. Бидэнд эрдэмтэн судлаачид, баг хамт олон, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гээд энэ үндэсний хөдөлгөөний дэмжих хүч байна.
1072 хувьцааг өмчлөх эрхийн гэрчилгээ, цаасан хувьцаатай болгоё гэдэг санаачилгыг гаргасан. Таван жилийн хугацаанд энэ ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна. Хуулийн төсөл боловсруулж, гарын үсэг цуглуулж, жагсаж, иргэдтэйгээ уулзалт хийгээд явж байна.
Бидний энэхүү "Тавантолгойг ард түмэнд өг" үндэсний хөдөлгөөнийг дэмжихгүй байгаа улс төрч бол монголын дайсан. Үүнийг дэмжиж байгаа улс төрчийг зарлаад ус тосоор нь ялгарч харуулах ёстой. Байгалийн баялгийг иргэддээ олгох үүд хаалгыг нээж өгч байна. Байгалийн баялгийг ард түмэн авах юм уу эсвэл төр авах юм уу? Үүнийгээ нэг талдаа гаргах шаардлагатай байна.
Байгалийн баялгийг захиран зарцуулах эрх нь хэсэг бүлэг этгээдүүдэд байгаа тохиолдолд энэ бүлэглэл улс орныг удирдана. Иймд энэ эрхээ ард түмэн 100 авах ёстой. Ард түмэн авна гэхгүй бол төр өгнө гэдэг зүйл ярихгүй шүү гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.