СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, эрүүгийн хуулийн өөрчлөлт болон хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 30 жил, бүх насаар хорих ялтай болж, хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх өөрчлөлтийг төсөлд тусгасан.

Хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй.

Хүүхдийн эсрэг эдгээр гэмт хэргээс гадна аливаа төрлийн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байгаа этгээд,

Түүнчлэн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ одоо 20 жил байгааг 25 жил болгохоор холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого 2015 оны Эрүүгийн хуулиар багассан байна.

2018-2022 он буюу Энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах шаардлага байгаа талаар Б.Энхбаяр сайд тайлбарлаж, холбогдох тоон мэдээллийн мөн танилцууллаа. Түүнчлэн дээр дурдагдсан гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй байхаар төсөлд тусгажээ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарын “арван дөрвөн” гэснийг “арван зургаан” гэж өөрчилж, бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг 2 насаар нэмэгдүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлого чангарах аж.

Тухайлбал одоогийн Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнийг алсан, эсхүл хүчиндсэн тохиолдолд 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол

Түүнчлэн бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх, бага насны хүүхдийг оролцуулж садар самуун сурталчлах, хүн хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол санаатай учруулах гэх зэрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангалж байгаа юм.

Үүний зэрэгцээ хүчиндэх гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл, бэлгийн харьцаанд орсон гэж ялгаатай байхаар төсөлд тусгажээ.

Одоо хэрэгжиж буй хуульд энэ төрлийн үйлдлийг ялгалгүй, шийдвэрлэхээр хуульчлагдсан байдаг. Үүнийг өөрчилж, бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял оногдуулдаг байсныг 2-8 жил болгож, тэнсэхгүй байх;  юм байна.

Мөрдөн шалгах арга ажиллагааны нууцыг задруулж байгаа албан хаагч, ажилтанд 1 сараас 1 жил байсныг нэмэгдүүлж 6 сараас 3 жил болгох, шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж, нууцалсан гэрчийг илчилсэн тохиолдолд торгох, эсвэл 6 сараас 3 жил хорих ял оногдуулж байгааг өөрчлөн, торгох ялыг хасаж, 1-5 жил хорих ялтай болгох зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.

УИХ-ын чуулган өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Эрүүгийн хуулийн өөрчлөлт болон хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.