СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-18

Зугаалж яваад алга болсон 61 настай иргэнийг олоогүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар энэ оны есдүгээр сарын 24-ний өдөр зугаалж яваад алга болсон 61 настай эрэгтэй Э нь одоо хүртэл олдоогүй байна. Тухайн өдөр дөрвөн хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Аймгийн онцгой байдлын байгууллагаас есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олоогүй.

Эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлтийг ар гэрийнх нь зүгээс тавьсан тул энэ сарын 17-ны өдрийн 12:21 цагаас 18:20 цаг хүртэл Хушаат сумын “Хушаатын гүүр” гэдэг газраас Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэл “Орхон” голын усаар 64 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.  Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.