Замын-Үүдийн хилээр их хэмжээний химийн хорт бодис нэвтрүүлсэн эмэгтэйг тус сум дахь Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Эл сумд оршин суудаг Т.Н гэдэг эмэгтэй юунд ашигладаг нь тодорхойгүй, ямар нэр төрлийн гэдэг нь мэдэгдэхгүй бодисыг 200 литрийн 21 торхоор хил давуулан авчирсан аж.
Уг нь холбогдох хууль, журамд зааснаар химийн хорт болон аюултай бодис импортолж буй буй иргэн, аж ахуйн нэгжийнхэн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргаж, техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Энэ мэт хуулийн наад захын шаардлага хангагдаагүй учраас хууль сахиулах байгууллагынхан химийн хорт бодис их хэмжээгээр нэвтрүүлсэн эмэгтэйд Эрүүгийн хуулийн 24.3-1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа бөгөөд гаалийн байгууллагынхан тухайн бодист шинжилгээ хийж эхэлсэн гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнгө цагаан нүд удаан гэж. Иймэрхүү малнууд монголчуудыг хордуулж алаад газар нутгаа хятадуудад өгөх санаатай.
Mongo buheniig deer uilchildeg uls shuu dee huulias deeguur mongo nam 2
Tanai sait uuru mini ner turd haldlaa aimshigtai gutaan doromjilloo Eh survaljtaiga huulin hariutslaga huleehde beldej bgaarai
Аливаа түүхий эдийг химийн бодисоор л боловсруулдаг. Бүтээгдхүүн бий болгоход химийн бодис л чухал үүрэгтэй бдаг. Тиймээс Монголчууд химийн ш/у, химийн үйлдвэрийн талаархи ойлголтоо нэмэх хэрэгтэй. Өнөөдөр Хүк, Амарбаясгалан, Нянбактер нар Uranium буюу ураныг хоргүй л гд бна. Дэлхий дээрхи хамгийн хортой бодис шүү дээ. Хэнтийн хэдэн хөдөөнийхөн Монголын малын бэлчээрийг цацраг идэвхит бодисоор хордуулах, хүн малыг хорт хавдрын голомт болгох сүйрлийн төлөвлөгөөг гэнэт гаргаж ирлээ.