СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-17

TREND LIVE: Нэг гэр бүлийн гурван хүү цэргийн албанд морджээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

Дархан-Уул аймгийн DBS телевиз нэгэн гэр бүлийн гурван хүү нэгэн зэрэг цэргийн албанд мордож байгаа баярт үйл явдлыг сурвалжлан хүргэжээ. Тус аймгийн харьяат Алтанбаганых долоон хүүхэдтэй бөгөөд Наранбат, Ариунбат, Ариунбаяр нар намрын цэрэг татлагад тэнцэж, ийнхүү нэг дор алба хаахаар болж байгаа аж. 

А.Наранбатын хувьд цэргийн албанд мэргэн буучаар мэргэших хүсэлтэй байгаа аж. Аав нь тэдэнд "Цэргийн албаа нэр төртэй хаагаад улс эх орондоо хэрэгтэй хүн болоорой" хэмээн ерөөжээ. Аав Алтанбагана "Хоёр хүүхэд маань цэрэг цагдаад ажилладаг. Гурван хүү маань цэргийн албаа хаагаад ирсний дараа цэрэг цагдаад орж магадгүй. Өөрсдөө их сонирхолтой байдаг" гэв. 

Ээжийнх хувьд хүү нараа "Даруухан, ажилсаг" хэмээн тодорхойлж байна. Том ах нь оюутан болж бие даасан учир хоёр дүүгээ хариуцаад, цэргийн албаа нэр төртэй хаана хэмээн итгэж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЦБАТБАЯР
7 сарын өмнө
66.181.188.185

ЦЭРГИЙН АЛБА НЭР ТӨРТӨЙ ХААГААД ИРЭЭРЭЙ

Зочин
7 сарын өмнө
139.5.219.242

Хүний сайхан үрсийг эсэн мэнд л буцаагаарай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.