УИХ-ын дарга асан З.Энхболд малчин болохоор сэтгэл шулуудсан бололтой. Тэрбээр саяхан Дорнод явж, шаггүй аж ахуйч болоод байгаа УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлээс туршлага судалжээ.
П.Алтангэрэл энэ талаар "З.Энхболд дарга малчин болохоор туршлага судалж яваа гэнэ. Маш нягт, тооцоо судалгаатай, хатуу, чанга хүн сүрхий малчин болж магадгүй юм шүү" гэж бичжээ.
УИХ-ын дарга З.Энхболдын хувьд ажлаа өгсөн 2012 оноос хойш ерөнхийдөө нам гүмхэн амьдарч байгаа. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хамтаар “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татаад байгаа билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Малын хулгайч болох юм байна л даа.сурсан юмыг сураар боож болох биш...
Чоно оо чоно бэлтрэг