СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ГССҮТ: Бусдын нэр, зургийг ашиглан иргэдээс хандив тусламж гуйсан мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс цахим орчинд бусдын нэр, зургийг ашиглан иргэдээс хандив тусламж гуйсан мэдээллүүд нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэв.

Тухайлбал, сүүлийн үед ГССҮТ-д олон жилийн өмнө эмчлүүлж байсан үйлчлүүлэгчийн мэдээлэл, гадаад хүүхдүүдийн зурагтай мэдээлэл, хувь хүний дансны дугаар бүхий хандив тусламжийн заруудыг цахим орчинд тарааж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй асуудлууд цацагдах болжээ.

Иймд эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой энэ мэт худал мэдээлэлд автаж, эд хөрөнгө болон бусад байдлаар хохирохгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

ГССҮТ-өөс өмнө нь эрүүл мэндийн байгууллагын нэрийг барьж, хандив тусламж гуйсан худал мэдээллүүдийг цагдаагийн байгууллагад шалгуулж, тухай бүрт нь хуулийн дагуу шийдвэрлүүлжээ. 

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМДҮЗ-ийн зөвлөлийн тогтоолын дагуу 0-18 насны хүүхдийн гэмтэл согогийн оношийн төлбөрийг төрөөс бүрэн даадаг бөгөөд ямар нэгэн нэмэлт төлбөр гардаггүй гэдгийг учирлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.