СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"IHC" койны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний "IHC" койн гаргаж арилжсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК нь блокчэйн сүлжээнд Inflation Heding Coin буюу "IHC" койныг үүсгэж, улмаар тус компанийн захирал “Г”, “М” нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний "IHC" койн гаргаж арилжсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.