СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-17

Б.Баярсайхан: Эрүүгийн гэмт хэргээр шийтгэгдэж байсан хүн агентлагийн Тамгын газрын даргаар ажиллаж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-НҮБ 2021 онд Монгол улсын Засгийн газрыг хүүхэд багачуудад анхаарал хандуулдаггүй гэж дүгнэсэн. Дандаа хүчирхийлэлд өртсөний дараа хамгаалах талаар ярьдаг. Нийгмийн сенсаацыг дарах гэж хууль яаралтай горимоор оруулж ирэх гэж байгаа мэт. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажил ахицгүй байна. Хуумгай хууль батлуулах гэж байгаа юм бол юунд яардаг юм. 

. Тэр дарга нь буруу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд байгаа асуудлыг юу гэж харж байна вэ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жилийн найман тэрбум төсвийг 14 тэрбум болгоод асуудал шийдэгдэх юм уу. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд байнга солигдож байдаг. Улс төрийн албан тушаалтан ордог. Бодлого буруу дээр нь ямар ч үнэлгээ дүгнэлт хийдгүй атал жил болгон төсөв нэмүүлнэ гэж орж ирдгээ болих хэрэгтэй. Хүүхдээ бодохоор төсвөө нэмүүлмээр байдаг. Гэтэл хулгайч төрийн албан хаагч нарт боломж олгоод ажиллуулах сонирхол алга гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
188.33.232.241

Арайч дээ!!!!!!Ялтан даргатболох нь битгий хэл төрд ажиллах эрхгүй биздээ!!!!!!Яимар гээ ч гамшиг эгэ төрд нүүрэлсэн пм бэ??????Шударга гэдэг ёс МАН-ын төр барьсанаас. Хойш ингээдибүрмөсөн устаж феодалуудттөрийг эзэлжтард түмнийг нухчин Дарж эхэлсэн гэхэд хилсдэхгүй болжтбайна!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.