СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууцаар онц их хэмжээний хахууль авч, шантааж хийдэг асуудал байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Эрүүгийн хуулийн заалтад хүн гээд орчихоор нийгэмд асуудал дагуулаад байх шиг байна. Монголд ер нь нууцгүй юм байхгүй болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ үүнийг сайн тайлбарлаад өгчих хэрэгтэй. Мөн хууль сахиулагч, прокурор, шүүгч гэдгээ нялзааж томъёолох хэрэгтэй. Амьдрал дээр гарсан жишээ, би нэг нөхрийг шүүмжилсэн чинь тэр этгээд надад гомдол гаргаад тэгээд эхний хуудас нь нууц биш байснаа дараагийн хуудаснаас нууц болчихож байгаа юм.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

- Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцруулах зорилгоор хуулийн байгууллагынхан огцруулах эсэх асуудлыг УИХ дээр шийдэгдэхээс өмнө хэвлэлийн бага хурал хийж, Н.Алтанхуяг, Алтанхуягийн хүүхдүүдийг шалгагдаж байгаа гэмт хэрэгтэн мэтээр цоллосон. Энэ бол . Иймд энэ хуулийг чангалах ёстой гэж үздэг. Хонгилыг хуулиар л нураана. Ийм байж таарахгүй. Н.Алтанхуягийг огцруулж байгаад Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Эрүүгийн хууль нийгмийн харилцааг зохицуулдаг. Тээврийн хэрэгслийг барих эрхийг бүх насаар нь хорино гэдэг нь яг зөв үү буруу юу? Мансуурах, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ яаж ойлгох вэ? Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан гэдгээр хэчнээн хүн шалгагдаж байсан бэ?

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Энэ хуульд сэтгэлийн хөөрлөөр, нийгмийн шаардлагаар хандаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. . Хүчиндэх гэмт хэрэг гэр бүлийн ойрын хүрээнд үйлдэгдэж байгаад маш их эмзэглэл төрүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг сэтгэцийн хувьд өвчтэй, эмгэгтэй хүн үйлддэг. Яавч эрүүл хүн энэ төрлийн гэмт хэрэг хийхгүй.  

Дараагийн асуулт гутлын тос, газ, эм бусад төрлийн бодисоор мансуурахыг хэлж байгаа. Харин

Цагдаагийн байгууллагынхантай уулзах үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууцыг алдагдуулдаг асуудлыг таслан зогсооно гэдгээ мэдэгдэж хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Харин ийм асуудал дахин давтагдсан тохиолдолд прокурорын мөрдөн байцаах албыг байгуулахыг үгүйсгэх аргагүй. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.30

Огцруулж л таарах нээдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.