БЗД-ийн 21-р хорооны иргэн Б.Дорж гэрийнхээ ойролцоох хүүхдийн тоглоомын талбайг нурааж, оффисын зориулалттай барилга барихыг эсэргүүцэн хороо, дүүргийн засаг даргаас эхлээд хөлөө хүрэх газар өргөдлөө барьж хоёр сарыг элээв. Байрныхаа 100 гаруй хүний гарын үсгийг цуглуулсан түүний өргөдөл гараас гар дамжсаар үрчийж нухагдан, иргэн Б.Дорж хаалганаас хаалга татсаар ядарч туйлджээ.
Өнөөдрийн нийгэмд энэ мэтчилэн тав тухтай, аюулгүй орчинд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эрүүл, чанартай хоол, хүнс хэрэглэх зэрэг амьдралын наад захын хэрэгцээг шаардсан асуудлуудаас эхлээд авилгал, үнийн өсөлт, ажилгүйдэл, тэтгэврийн зөрүү, агаарын бохирдол гээд та биднийг бухимдлыг бардаг “толгойн өвчин” цөөнгүй. Эдгээр асуудлуудыг илчлэхийг нь илчилж, “дүүжлэхийг нь дүүжлэх” нэг том талбар нь сошиал медиа буюу цахим орчин болоод байгаатай үүнийг уншиж байгаа хэн бүхэн санал нийлэх биз. Талцсан ч бай, тролл ч бай, тэнд хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, далд бугшсан болгоныг нийгмийн чихэнд сонордуулж байгаа нь үнэн. Гэхдээ энд ШИЙДЭЛ алга. Шийдвэр гаргах түвшний хүмүүсийн бодит ажил хэрэг, үр дүн дагуулсан оновчтой шийдэл, гал намжаах бус асуудлыг үндсээр нь өөрчилсөн зоримог алхам үгүйлэгдсээр байна. Үүний шалтгаан нь олон нийтийн оролцооны зөв, оновчтой хэлбэр юм. Аливаа хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал гэж нэгэнтээ тодорхойлсон байдаг. Тэгвэл ардчиллын суурь мөн чанар бол төрийг удирдах үйл хэрэгт ард түмэн оролцох явдал байдаг. Оролцоо нь шууд болон төлөөллийн гэсэн хоёр хэлбэртэйг бид мэднэ.
Өнгөрсөн 30 жилийн турш та бид Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 3.1-д заасан “Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэх цөөн үгээр том утгыг илэрхийлсэн эрхэм эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадсан билүү? Энд сонгуульд саналаа өгөх, эсвэл гишүүд сонгогчдын уулзалтад үгээ хэлэхээс тэс ондоо агуулгыг хөндөж байгаа юм шүү. Түмний итгэлийг дааж, төрийн бодлогыг чиглүүлж яваа түшээ, дарга нарын шийдвэр бүр зөв байдаггүй, хүн бүрт таалагдах ч албагүй. Гэхдээ ардчиллын баянбүрд гэгддэг 3.5 сая хүн амтай Монголчуудын хувьд хуйвалдах бус зөвлөлдөх нь хөгжлийн хамгийн том хурдасгуур байж ч мэднэ. Нэгэнт 3.5 саяулаа тойрч суугаад хэлэлцэн зөвлөлдөх боломж байхгүйгээс хойш нэг суудал дээр 46000 иргэнийг төлөөлөөд сууж байгаа, өөрсдийн сонгосон төлөөлөгчдөө үгээ дайж, асуудлаа хэлэлцүүлье. Ингэхийн тулд иргэн Б.Дорж шиг А4 цаасан дээрх өргөдлийг энд тэнд амаа чилтэл тайлбарлаж, хөлөө цуцтал хаалга татахын оронд, өнөөх цахим талбар сошиал медиагаа үр дүнтэйгээр ашиглаж боломж иржээ.
Цахим парламент буюу D-Parliament аплликейшнээс анх ямар хуулийг яаж батлах гээд байгаатай танилцаж, хэн хэдэн төгрөгийг төсвийг хаана захиран зарцуулах гээд буйг хянах зорилгоор үе үе шагайдаг байлаа. Харин өнөөдрөөс эхлээд иргэн бүрийн тулгарсан асуудал, мухардсан санал гомдлыг ил тод, нээлттэй хүлээн авч, их хурлын чуулганаар хэлэлцэх хүртэл ажил хэрэг болгохоор болсон таатай мэдээ байна.
Дахиад л дээрх иргэн Б.Доржийн кэйсийг сөхөе. БЗД-ийн тус хороо нь нийт 60000 хүн амтай аж. Тэгвэл тоглоомын талбайд барилга барихыг эсэргүүцсэн иргэний өргөдлийг D-Өргөдөл системд байршуулж, 21-р хорооны нийт иргэдийн тал нь цахимаар дэмжсэн тохиолдолд уг асуудлаар УИХ дээр ажлын хэсэг гарч, хэлэлцэх боломжтой аж. Цаашлаад ижил асуудалтай хороод, бүр дүүргийн хэмжээнд яригдаад 70,000 иргэний дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-ын түвшинд сонсгол хийж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авах нөхцөл бүрдэх юм.
Энэ процесс нь иргэдийн дуу хоолойнд үндэслэсэн бодит шийдлийг дагуулах төдийгүй, зөв ардчилал, ухаалаг төрд зайлшгүй байх эрүүл тогтолцоо мөн. D-Өргөдөл буюу цахим өргөдөл, гомдлын талбарт тавигдсан хамгийн эхний санал нь НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгож нэмэгдүүлэх тухай байршжээ. Өөрөөр хэлбэл сугалаагаар азтан тодруулах мөнгөнийхөө оронд буцаан олголтын 2%-ийг 5% болгон нэмэгдүүлэхийг та дэмжиж байна уу? Жил бүр дунджаар 600 000 татвар төлөгч НӨАТ-ын буцаан олголт авдгаас сугалаагаар азтан болох нь маш ховор. Угтаа НӨАТ барааны үнэд нөлөөлдөг учраас инфляцид ч нөлөөлж байдаг. Иймд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлэх нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдэд бодит дэмжлэг болно. Татварын бааз суурийг нэмэгдүүлж, татвар төлөгчдийн сахилга бат, иргэдийн хяналтыг сайжруулахын тулд аль нь оновчтой, амьдралд өгөөжтэй хэрэгжиж болох талаар та саналаа өгөх үлдлээ. Жагсаал цуглаан, сошиал хийрхлээс илүү үр дүн дагуулах ухаалаг оролцооны шинэ соёлыг хэвшүүлье.
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санал асуулга авч байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
5 bolgsn dere tegvi bol bs aral bn shv
хэтэрхий шуналтай юм.зөв зарцужлхагүй бол их ч өмхий бага ч өмхиы
5 bish buur bugdiig n butsaaj olgomoor bn
Ном ёсоор нь10% болгочихооч дээ.Бүүр нэг увайгүй шулаач нар.
5% болгох нь зөв шүү хө .
Дэмжиж байнп
дэмжинэ
5% Өолгохыг 1000% дэмжиж бна
5% болгохыг 1000% дэмжиж бна
5% болгохыг 1000% дэмжиж бна
Энэ саналыг дэмжиж байна
5хувь болгосон дээр
5%
5 % awmaar bn
5% болгохыг дэмжиж байна
5 % demjij bna
noetig 5 huwigig demjij bna
5%
Дэмжиж байна.
5% болгохыг дэмжиж бна
5%болгохыг дэмжиж бна
5% дэмжиж байна
Дэмжинэ
10%ygaad bolgoj bolohgvi gej heden jil bidnii oldon mongonii 8%idleeshdee ydaj 5%gej guih bolchih gej ytsan niigem be
5%болгохыг дэмжиж
Дэмжиж бна.
demjij bn
Дэмжиж бнаа
5% болгохыг дэмжиж байна
demjnee
10%болгоо
5% дэмжиж байна
5% авмаар л бна даа
5% болгомоор байна.
Demjij bn
5%bolgohiih demjij bn
demjij bna
Дэмжиж байна
10 bolgii
Санал нэг байна 5 хувь дээр дэмжижбайна
Дэмжиж байна
Дэмжиж байна
Дэмжиж байна
Тийм
Тийм
5% bolgoh n zuv
Дэмжиж бн ч
Дэмжиж бн
5 % дэмжиж байна
сайн байна уу? бусад гадаад орнуудад 5 биш түүнээс дээг хувиар авдаг юм байна лээ. 10% авья гэсэн саналтай байна
100% дэмжиж бн.
Demjij baina. 100%
Дэмжиж бна
НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгохыг дэмжиж байна.
Сугалаагаа больж буцаан олголтыг 5% болгохыг дэмжиж байна
demjij bn
5 хувь
дэмжиж байна
5 xuvi bolgoxiig demjij bna!
Зөв дэмжиж байгаа
Demjij baina 5 huvig
Дэмжиж бна
5%demjij bn
butsaan olgoltp awii
ДЭМЖИЖ БАЙНА АА.
5%bolgohiig demjij bna
5%bolgohiig demjij bna
5%awya
5% болгох нь зөв
Demjij bn
Дэмжиж бна
Дэмжиж бна
Дэмжиж бна 5%г
5% тийм
Баримтын 5% аа авмаар байна
Дэмжиж байна
5% болгохыг дэмжиж байнаа
дэмжмнэ
дэмжиэнэ
5% болгохыг дэмжиж байна.
5% БОЛГОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
Demjinee
Demjij bn 5% bolgo
Demjij bna
Demjij bn
5 хувь болхыг дэмжиж бна
5%болгохын 100% дэмжиж баа
5хувь болгох хэрэгтэй
Demjij bn
10%-иа авъя аа
Нөат ын 5%ийг дэмжиж байна
Дэмжиж байна
5% болгомоор байна
5% болгохыг шаардаж байна
Дэмжиж байна 100/
Угаасаа бүгдийг нь өгнө гэж байхгүй.Ядаж 5%
НӨАТ 2 хувийг 5 хувь болгож өгнүү
дэмжиж бна
Sugalaa geh ene luiwaraa zogsooj 5huwi bolgoh ni mash zow
demjij bna
Дэмжиж байна
Дэмжиж байна
5 авмаар бна
5 хувь болгох зөв шүү
Дэмжиж байна
5% bolgohiig demjij bna
10%aa awii dawartsn nowshnudaa
5 bologson l deershde
НӨЭТ-ийн буцаан олголтыг 10% болго
Demjij bn 5% nolgowol sain bn
НӨАТ 2 хувийг 5 хувь болгох нь зөвөө дэмжиж байна.
5%bolgohiig demjij bn
дэмжиж бна
Зөв ш дээ дэмжиж бн
5% болгохыг дэмжиж бна. Ер нь хүн бүхэн дэмжих байхаа гэж бодож байгаа.
НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгохыг дэмжиж байна.
Дэмжиж байна
Demjij bna
demjij baina
Ok
Sugalaa ugaasaa demii zvgeer 5% blgochih barag ih hemjeenii mongon sugalaa gj hojdog hvn tusgai bdiim shg bgmdaa....
Demjij bn
Demjij bna
demjij bna
5℅ болгохыг дэмжиж бна.